Энэхүү нууцлалын бодлого нь ажилтан, ажил олгогч манай “Irle” апп болон цахим хуудсанд нэвтрэх, бүртгүүлэх, ашиглахтай холбоотой харилцаанд хуульд заасны дагуу хүний хувийн мэдээллийг чандлан хамгаалахтай холбоотой харилцааг зохицуулах зорилготой.
1.1
Бид хүний хувийн мэдээллийг хамгаалахтай холбоотой бүх хууль тогтоомж, дүрэм журмыг чанд мөрдөж, зөвхөн хэрэглэгчийн зөвшөөрлөөр манай апп болон цахим хуудсанд бүртгүүлэх, нэвтрэх зэргээр үйлчилгээ авах тохиолдолд бид үйлчилгээг үзүүлнэ.
1.2
Хэрэглэгч нь бидний нууцлалын бодлого болон бусад нөхцөл, журмыг зөвшөөрөөгүй тохиолдолд бид үйлчилгээ үзүүлэхээс татгалзана.
1.3
Хэрэв Хэрэглэгч нь үйлчилгээний нөхцөл, холбогдох бусад дүрэм, журмыг зөвшөөрсний дараа үүнийг хүлээн зөвшөөрөхгүй болсон тохиолдолд зөвшөөрлөөсөө татгалзах татгалзлаа бичгээр илэрхийлэх бөгөөд бидний зүгээс тухайн Хэрэглэгчийн үйлчилгээг цуцална.
1.4
Хэрэглэгч нь худал мэдээлэл, баримт бичиг бүрдүүлж өгсөн нь тогтоогдсон тохиолдолд бид үйлчилгээ үзүүлэхээс татгалзаж, өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлнэ.
2.1
Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Төрийн болон албаны нууцын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу хувийн мэдээллийг зохих ёсоор хадгалж, ашиглах ба шаардлагатай тохиолдолд устгаж болно.
2.2
Хэрэглэгч нь бидний нууцлалын бодлого болон бусад нөхцөл, журмыг зөвшөөрөөгүй тохиолдолд бид үйлчилгээ үзүүлэхээс татгалзана.
2.3
Бид Хэрэглэгчийн дараах төрлийн мэдээллийг олж авна. Үүнд:
Хэрэглэгчийн хувийн мэдээлэл:
Нэр, төрсөн он сар өдөр, регистрийн дугаар, хүйс, утасны дугаар, имэйл хаяг, ажил мэргэжил, болон энэ апп болон цахим хуудсыг ашиглахад шаардлагатай бусад мэдээлэл.
Байршлын мэдээлэл:
Апп болон цахим хуудсыг ашиглах үеийн тухайн хүний байршил.
Ажил олгогчийн мэдээлэл:
Байгууллагын нэр, регистрын дугаар, Ажилтнуудын тоо, ирцийн мэдээлэл, үйл ажиллагааны чиглэл болон шаардлагатай бусад мэдээлэл
2.4
Бид Хэрэглэгчийн хувийн мэдээллийг дараах зорилгоор цуглуулж, ашиглана. Үүнд:
Энэхүү үйлчилгээг үзүүлэх, зааварчилгаа өгөх;
Хувийн мэдээллийг баталгаажуулах
Ажилтны ажилд ирсэн, тарсан цагийг бүртгэх;
Ажилтны цагийн бүртгэлийг ажил олгогчийн эрх бүхий төлөөлөгчид шилжүүлэх, харуулах;
Энэхүү үйлчилгээг ашигласны төлбөр авах;
Энэхүү үйлчилгээний зар сурталчилгааны тархалтыг тохируулах;
Энэхүү үйлчилгээний дараах үйлчилгээ буюу лавлагаа, гомдол авах;
Энэхүү үйлчилгээний талаар судалгаа хийх;
Үйлчилгээ хэрэглэгчийн нэгдсэн тоо, статистик гаргаж, компанийн дотоод хэрэгцээ болон гадагш бусад байгууллагад таниулах, сурталчлах;
Энэхүү үйлчилгээг сайжруулах, шинэ сайжруулалт хийхэд санал авах;
Энэхүү үйлчилгээг буруу хэлбэрээр ашиглахаас урьдчилан сэргийлэх;
Хувь хүнийг таних боломжгүй байдлаар хэрэглэгчийн судалгаа, статистик, маркетингийн мэдээллийн дүн шинжилгээ хийх;
Энэхүү үйлчилгээтэй холбоотой системийн асуудлыг шийдвэрлэх;
Энэхүү үйлчилгээг үзүүлэхтэй холбоотой бусад зорилгоор;
3.1
Бид хэрэглэгчиддээ илүү сайн үйлчилгээ үзүүлэхийн тулд хэрэглэгчийн мэдээллийг зөвхөн 2.3-т заасан зорилгоор ашиглаж, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн ажил гүйцэтгэгчийг сонгон авч, зохих удирдлага, гэрээний дагуу хувийн мэдээллийн нууцыг хадгалах гэрээ байгуулсны үндсэн дээр хэрэглэгчийн мэдээллийг зөвхөн шаардлагатай хэмжээгээр шилжүүлж болно.
3.2
Төрийн холбогдох байгууллагаас хуульд заасан үндэслэлээр Хэрэглэгчийн мэдээллийг шаардсан тохиолдолд тухайн мэдээллийг шаардлагатай хүрээнд шилжүүлж болно.
3.3
Хэрэглэгчийн хүсэлтээр буюу зөвшөөрлөөр бусдад шилжүүлэх тохиолдолд бид тухайн хэрэглэгчийн мэдээллийг холбогдох этгээдэд шилжүүлж болно.
3.4
Бид дээр дурдснаас бусад тохиолдолд, өөртөө болон гуравдагч этгээдэд ашиг олох зорилгоор Хэрэглэгчийн хувийн мэдээллийг ашиглахгүй болно.
Манай апп болон цахим хуудсыг ашиглах тохиолдолд шаардлагатай бол Cookie мэдээллийг олж авна. Cookie мэдээлэл нь таныг манай сайтад буцаж ирэхэд манай сайтад зочлоход хялбар болгох бөгөөд таны хувийн нууцад халдсан зүйл биш юм. Энэ нь таны компьютерт сөрөг нөлөө үзүүлэхгүй.
Дараах тохиолдолд, бид хариуцлага хүлээх үүрэггүй болохыг Хэрэглэгч хүлээн зөвшөөрч байна. Үүнд:
Тухайн хүн хувийн мэдээллийг манай үйлчилгээ эсвэл бусад хэрэгслийг ашиглан гуравдагч этгээдэд өөрөө задруулсан;
Бидний зүгээс зохих хэмжээний аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авсан ч гэсэн хакеруудын хууль бус үйлдлээс болж хэрэглэгчид болон гуравдагч этгээдэд хохирол учирсан;
Хэрэглэгч нэвтрэх нэр, нууц үг, тохиргоо болон бусад зүйлсээ мартсан, бусдад шилжүүлсэн;
Бүртгэл болон холбогдох мэдээллийг буруу, худлаа оруулсан;
6.1
Нууцлалын бодлогын талаарх гомдол, хүсэлт, лавлагааг ажлын өдөр, ажлын цагаар +976 72222220 утсаар эсхүл hello@irle.app цахим шуудангаар хүлээн авна.
6.2
Хэрэглэгчийн хувийн мэдээлэлтэй холбоотой гомдол гаргасан тохиолдолд бид түүнийг зохих ёсоор нь хүлээн авч, хурдан шуурхай шийдвэрлэнэ.
6.3
Бид шаардлагатай тохиолдолд энэхүү нууцлалын бодлогод аливаа нэмэлт, өөрчлөлтийг оруулж болно.
ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ЦУГЛУУЛАХ, АШИГЛАХ, ДАМЖУУЛАХ, УСТГУУЛАХ ТАЛААР БҮРЭН ОЙЛГОЖ, САЙН ДУРЫН ҮНДСЭН ДЭЭР ЭНЭХҮҮ НӨХЦӨЛИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ БАЙНА.